Улаанбаатарт 3-5 хэм дулаан

Малчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Үүлшинэ.

Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 14-19, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ