Байрны орцыг өөрийн хөрөнгөөр засжээ

Бид хүний гар харж, бэлэнчилдэг цаг өмнөх зуунд өнгөрсөн. Энэ сэтгэлгээнээсээ салаагүй яваа олон хүн бий. Тэгвэл айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчилэн “MAD” investment solutions компани 40 мянгатын байрны орцыг 100 хувь өөрсдийн хөрөнгөөрөө засаж сайжруулсан байна.
Тус хамт олон цаашид энэ орчмын 15 орцыг ийнхүү засварлах юм гэнэ. Энэ нь тухайн байрны иргэдийн амьдрах ахуй нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотынхоо түүхэн өв болсон барилгуудын насжилтыг нэмж, эрсдлээс хамгаалахад зохих хувь нэмрээ оруулж байгаа сайшаалтай ажил хэрэг болж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ