"Зуншин" компанийн үйл ажиллагааг зогсоов

Барилгын компаниуд аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас хүний амь насанд эрсдэл учруулах болсон. Саяхан гэхэд 18 настай охин өндрөөс унаж амь насаараа хохирсон, 30 настай эрэгтэй хүнд бэртэл авсан хоёр ч хэрэг гарсан юм. Тэд хоёулаа н.Хөхөө захиралтай “Зуншин” компанийн ажилчид байв.
"Кандер" компанийн захиалгаар БЗД-ийн 26-р хороонд барьж байгаа барилгыг, мөн "Макс өргөө" компанийн захиалгаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр сургуулийн урд талд барьж байсан "Болор мэлмий" үйлчилгээ, орон сууцны барилгын ажлыг “Зуншин” компани гүйцэтгэж байсан аж. Дээрх хэргийн улмаас тус компанийн үйл ажиллагааг МХЕГ-аас зогсоосон байна.
Тус компанийн хувьд 2001 оноос хойш нийслэлийн 50-60 томоохон барилгын угсралтыг хийсэн байна. Түүнээс гадна 2013 онд хоёр дахь “Зуншин” компани байгуулагдсан талаар хэвлэл мэдээллээр гарах болсон. Энэ талаар эргэн тодруулан хүргэх болно.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ