Амьтны эд, ховор ургамал хууль бусаар хил гаргажээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Бичигтийн боомтоор манай улсын иргэд зээрийн эвэр болон ховор ургамлын нэг цагаан гоёог хууль бусаар хил гаргасан байна.
Хятадын Зүүн хатавчийн боомтоор гаргаж байгаад баригдсан тухай тус улсын телевизийн мэдээгээр гаржээ.
Манай улсын иргэд хүнд даацын машинд зээрийн эвэр 1,43 тн, цагаан гоёо 5,05 тн ачжээ.
Түүнээс гадна бусад амьтны эд эрхтэн, нэн ховор ургамлыг ч илрүүлсэн байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ