10 мянган смарт картыг тараахад бэлэн болжээ

Оюутны смарт картыг 43 мянган оюутанд олгохоор болж, эхний 10 мянган картыг хэвлэн тараахад бэлэн болсон байна. Үлдсэн картыг ирэх сарын эхний хагас гэхэд олгохоор МОХ ажиллаж байгаа аж.
Смарт картаар энэ хичээлийн жилийн хувьд нийт 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих ба бусад худалдаа, үйлчигээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэхээс гадна бүх төрлийн төлбөр тооцоог хийх боломжтой юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “Үндэсний тэтгэлэг”-т хөтөлбөрт тус картаараа холбогдох боломжтой ажээ.
Дашрамд дуулгахад, дээрхзахиалгаас хоцорсон оюутны хувьд нийт захиалга дууссаны дараа хяналтын тоо үлдсэн тохиолдолд МОХ-оос их, дээд сургуулиудад хуваарилан захиалга авах юм байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ