Нийтийн тээвэр шатжээ

Нийтийн тээвэртэй холбоотой элдэв асуудал намжихгүй л байна. Өнөөдөр өглөө л гэхэд Баруун салаа-Сансарын тойрог чиглэлийн автобус Эх нялхсаас Тасганы овоо руу эргэдэг уулзварын ойролцоо шатсан ноцтой хэрэг гарлаа. Гал гарах үед автобусанддүүрэн зорчигч явж байсан ч азаар хүн гэмтэж бэртээгүй байна. Мөн Улиастай-Дэнжийн 1000 чиглэлийн автобус иргэдийг нэлээд бухимдуулсан, сандаргасан хэрэг гарчээ. Тус нийтийн тээвэрт суусан хүмүүсийг улиастайгаас сансарын тунелийн буудал хүртэл тодорхой бус шалтгаанаар гурван удаа сэлгүүлэн суулгасан аж. Түүнчлэн хамгийн сүүлд суусан автобусыг арынх нь автобус шахаж хөдөлснөөс арын суудлын хажуугийн цонх тэр чигээрээ хагарч хүмүүсийг нэлээд сандаргажээ. Мөн л азаар хүн гэмтээгүй гэнэ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ