“Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөлийн талаар хэлэлцэж байна

Монголын соёлын биет бус өвийн уламжлалт төрөл зүйлийг өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх, шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх, тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх нь “Улсын эрдэнэ” хөтөлбөрийн гол зорилго аж. Энэхүү хөтөлбөрийг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилсан бөгөөд “Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөл хүртээх журмын төслийг хүртэл боловсруулан хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үйл ажиллагаа нь олон нийтийн хүрээнд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эхэллээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ