Амралтын өдрүүдэд золгүй байдлаар гурван хүн амиа алджээ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн ням гарагт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1325 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 23 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас барсан бол хулгайлах зургаан гэмт хэрэг, танхайрах 11 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг ес, осол 14 гарч, есөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ