Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орлоо

“Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-ийн зам ашиглалтад орлоо.Уг замыг Эн Ти Би" ХХК болон "Саусгоби сэндс" ХХК нарын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий "Ар ди си си" ХХК барьж байгуулан ашиглалтад өгсөн байна.
44 км-ийн урттай тус замыг төр- хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр буюу концесс-ээр хийж гүйцэтгэсэн анхны зам юм. Концесс эзэмшигч нь автозамыг хүлээлгэж өгсөнөдрөөс хойш 15 жилийн хугацаанд ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх болон ногоон уул уурхай хөгжих чухал ач холбогдолтой аж.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас одоогийн байдлаар Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр нийт 14 автозамын шууд гэрээний хэлэлцээг компани, аж ахуйн нэгжүүдтэй хийж байгаа юм.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ