ЦЕГ шинэ байртай боллоо

ЦЕГ УМБГ-ын хажууд барьсан шинэ байрандаа өнөөдөр нүүж орлоо.
Шинэ барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, “Мон хаус” компанийн захирал н.Энхмаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав болон цагдаагийн албан хаагчид оролцлоо.
Шинэ байрны нэг давхарт иргэдэд үйлчилж, нээлттэй ажиллана гэсэн бол дээд давхруудын талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм.
Харин ЦЕГ-ын хуучин байранд нийслэлийн цагдаагийн газар орох юм байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ