Сонгодог бүтээлүүд тоглогдоно

Дуурь бүжгийн эрдмийн театрынхан 50 жилийнхээ ойд зориулан үзэгчиддээ олон сайхан сонгодог бүтээлээр бэлэг барихаар бэлджээ. Маргааш театрт Эрдэм шинжилгээний бага хурал хийж, “Улаан хивсний ёслол” болохын зэрэгцээ уран бүтээлийн түүхийн үзэсгэлэнг нээж, Монголын сонгодог урлагийн түүхийг өгүүлсэн “Гэгээн оргил өөд” баримтат кино гаргах гэнэ. Харин энэ сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, 16-нд Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехерезада” балет, 17-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь тоглох ажээ. Тавдугаар сарын 18-нд алдарт “Хунт нуур” балетаа толилуулж, 19-ний өдөр “Гала концерт”-оор үзэгчиддээ бэлэг барина.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ