Сонгинохайрхан дүүрэгт 200 айл зөвшөөрөлгүй газар буужээ

Зөвшөөрөлгүй газар буусан айл өрхийг дахин төлөвлөлтөд оруулж, суурьшуулах ажил эхэллээ.

Сонгинохайрхан дүүрэгт орших Тахилтын аманд 2003-2008 онд төлөвлөгөө хийж, тус амны зүүн талыг нь нислэгийн зурвас гэж үзээд хамгаалалтад авсан.

Харин суурьшлын бүс болгосон баруун талд газрын зөвшөөрөлгүй 200 гаруй өрх буусан байна.

Тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт дур мэдэн хашаа хатган буусан айл өрхийг дахин төлөвлөлт хийсэн газар сууришуулах ажил хийгдэж байгааг албаны мэргэжилтэн хэллээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ