Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Сарын эхээр газар тариалангийн бүс нутгаар цас орно.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг.

Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно.

Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ