Өнөөдөр болох үйл явдлууд

10 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монгол улсын статикийганх удаа Олон улсын зүгээс үнэлж дүгнэсэнталаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статикийн хорооноос албан ёсоор мэдээлнэ.
11 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй” сэдэвт хэлэлцүүлэг болно.
11 цагт UB Palace-ийн концертын их танхимд Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан дүүргийнхээ 3000 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 94949238
11:30 цагт Үйлдвэрчний эвлэлийн өдрүүдийн хаалтын ажиллагааны хүрээнд “Үйлдвэрчний эвлэл-Залуучууд-Нийгмийн түншлэл” өдөрлөг Монголын Үйлдвэрчний Соёлын Ордонд болно.
12 цагт МУИС-ийн Оюутны хөдөлгөөнөөс МУИС-ийн Хичээлийн нэгдүгээр байрны эрдмийн дугуй заланд9 дүгээр сарын 29-ны өдөр болсон жагсаалтай холбогдуулан, Оюутны шинэчлэлийн бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийнэ.
12 цагт МАН-ын Шинэчлэлийн Хорооноос Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах Хэвлэлийн бага хурал, санал асуулга, улс төрийн суултыг “Хэлмэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө” гэрт эхлүүлэн зохион байгуулна.Утас: 88116530
12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хаан дэлхийн академийн ерөнхийлөгч Ч.Даваанямаас төр зөсгийн болон нийслэл, орон нутгийн удирдлагуудад гаргасан уриалгыг дэмжиж Дархан-уул аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.
15 цагт Америк өдрүүд үзэсгэлэн худалдааны нээлт Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ