Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг өнөөдөр шүүнэ

Хошин урлагийн "Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг рүүгээ халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг гарсан. Биеийнх нь нэлээд орчим хувь нь түлэгдсэн Д.Оюунтуулын хувьд өөрийг нь эрүүл, хохиролгүй болгоод өгчихвөл Ц.Алдармаад заавал ял шийтгэл оногдуулах сонирхолгүй байгаа гэж мэдэгдсэн ч нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр боллоо. Хурал Дүүргийн Эрүүгийн хоёрдугаар шүүхэд болно. Хуралд шүүгчээр С.Базарханд, Г.Алтанцэцэг, Л.Гансүх, улсын яллагчаар Б.Бямбадагва, шинжээчээр Н.Энхцолмон, өмгөөлөгчөөр Б.Дашдорж, Э.Ганбат нар оролцоно.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ