Ахлах ангийн сурагчид нууцаар зугаалснаар хоёр сурагч амиа алдлаа

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн хоёр сурагч золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр тус сургуулийн сурагчид аймаг даяар зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийн өдөрлөг”-т оролцжээ. Улмаар сурагчид багш нараасаа нууцаар гол руу зугаалганд явсанаар хоёр сурагч ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна. Сурагчид 17-уулаа явсан бөгөөд нэг охин нь голын эргээр алхаж байх үед голын эрэг нурч, охин голд унажээ. Түүнийг аврахаар ангийнх нь дөрвөн хүүхэд араас нь орсон боловч гурав нь амьд гарч, нэг нь түрүүлж унасан охины хамт амь эрсэджээ. Сурагчид архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг холбогдох албан газраас мэдээлж байна. Сурагчдын амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ