Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Жайка, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх долоо дахь удаагийн сургалт өнөөдөр Монгол-Япон төвийн байранд эхэллээ. Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх энэ удаагийн сонгон шалгаруулалтад 280 гаруй хүн бүртгүүлснээс шалгалтад тэнцэж, өндөр оноо авсан нийслэлийн болон орон нутгийн 85 хүн энэ удаагийн сургалтад хамрагдаж байгаа юм. Сургалт энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд төгсөгчдөд эвлэрүүлэн зуучлах эрхийн гэрчилгээ олгох юм байна. Дашрамд дурдахад, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс энэ оны эхний хагас жилийн байдлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой 2284 өргөдөл хүлээж авснаас 1639 өргөдлийг шийдвэрлэсэн байна. Энэ нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл бөгөөд шүүхийн ачааллыг тэр хэмжээгээр бууруулах давхар ач холбогдолтой юм.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ