Мал хулгайлах хэргийг хэрэгсэхгүй болсон цагаадсан тохиолдол гараагүй

Завхан аймгийн Прокурорын газрын 2014 оны IV улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу“Мал хулгайлах”гэмт хэрэгт шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2013 он, 2014 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.

Судалгаагаар“бусдын мал хулгайлсан” гэх нийт 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дээрх 17 хэргээс нэг хэрэг Давж заалдах шатны шүүхээс буцсан байх бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон цагаадсан тохиолдол гараагүй байна.

Гэмт хэргийн улмаас иргэдийн 130 тооны адуу, 9 тооны хонь, 4 тооны ямаа алдагдаж нийт 100 гаруй сая төгрөгний хохирол учирч мөрдөн байцаалт, прокурорын шатанд 86,5 сая төгрөг төлөгджээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ