Ачааны машины зөвшөөрлийг ТҮЦ машинаас авч болно

Ачаа тээвэрлэлт эрхлэж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудадчирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс ТҮЦ машиныг ашиглан EC зөвшөөрлийг олгож байна.

Жолооч тээврийн хэрэгслийнхээ талаарх мэдээллийн санд байгаа зөрчлөө арилгасан тохиолдолд ТҮЦ машинаас зөвшөөрөл авах боломжтой.

ТҮЦ машинаар ЕС зөвшөөрлийг олгоход дараах мэдээллийг шалгаж байгаа аж.
1.Техникийн хяналтын үзлэгт орсон эсэх
2.Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд тээврийн хэрэгслийн мэдээлэл орсон эсэх
3.Тээврийн татвар төлсөн эсэх
4.Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан эсэхийг мэдээллийн сангаас шалгана.

“Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан2014 оны 06 сарын 26-ны 102-р тогтоолоор шинэчлэн батлагдсан. Шинэчлэгдэн батлагдсан журамд Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь EC зөвшөөрлийг хагас жилээравч замын хөдөлгөөнд оролцох болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ