Шүдний эмчид заавал зургаан сар тутамд үзлэгт орох ёстой юу?

Шүд бол эрүүл, урт удаан наслах хамгийн гол шалтгаан. Шүд эрүүл бол бие эрүүл ч гэж үг бий. Өнгөрсөн жил нэгэн сонирхолтой судалгаа хийгдсэн байна. Манай эмч нар шүдний эмчид 6 сар тутамд очих ёстой гэсэн зөвлөгөөг өгдөг.

Гэтэл өнгөрсөн жил Cochrane хамтын туршилт хийснээр хүн 6 сар тутамд шүдний эмчид очих ёстой гэдгийг няцаасан судалгаа хийсэн байна.

Нэг удаадаа хяналтанд орсон өвчтөн дараагийн үзлэгтээ ойролцоогоор 18 сараас 2 жил тутмдаа нэг үзлэгт хамрагдахад хамгийн тохиромжтой байдаг гэнэ.

Энэ нь эмчилгээ хэрхэн нөлөөлсөн гэдгийг мэдэх тохиромжтой хугацаа гэнэ. Харин хүүхдүүдийн хувьд анхны ясан шүд нь ургаж байх үед буюу 6-8 насны үед шүдний эмчид үзүүлэх шаардлагатай байдаг.

Харин өсвөр насныхны хувьд эмзэг шүд бага байдаг учраас 2 жилдээ нэг үзүүлэхэд тохиромжтой байдаг байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ