Оюутан сайн дурын оноо цуглуулаагүй бол төгсөхгүй

Нийслэлийн хэмжээнд 170000 гаруй оюутан суралцаж байна. МОХ-ноос өнгөрсөн жилийг оюутны эрүүл мэндийн жил болгон зарлаж эрүүл мэндийн хоёр төв байгуулсан бол энэ жилийг оюутны хариуцлагын жил болгон зарлажээ. Үүнтэй холбоотойгоор Монголын Оюутны Холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалын шинээр санаачилсан сайн дурын онооны карттай болох ажлыг эхлүүлэх бололтой. Энэхүү картанд тухайн оюутны олон нийтийн ажилд оролцсон байдлыг 3-4 кредитээр тэмдэглэх гэнэ. Энэ нь хожим ажилд орох үед ажил олгогчид тодорхой мэдээлэл өгөх учиртай аж. Хэрэв кредитээ цуглуулж чадахгүй бол сургуулиа төгсөх боломжгүй болох юм байна. Нийгмийн туст ажилд оюутнууд идэвх муутай оролцдог байсан бол энэ ажлыг хэрэгжүүлснээр олон нийттэй харьцаж нүүр хагарах зэрэг тэдэнд төдийгүй нийгмийн хувьд ч давуу тал болно гэлээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ