Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар хоол хүнс олох зорилгоор хотод орж ирээд баривчлагджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдан оргосон 2 сэжигтэнг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан.

Тус ажлын хэсгийнхэн өчигдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 18.00 цагийн үед сэжигтэн Б.Амарбаясгаланг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос олж баривчилсан бол 09 дүгээр сарын 30-ны өдрийн 08.00 цагийн үед 1-р хорооллын Саппоро орчмоос сэжигтэн Э.Вантөмөрийг олж баривчиллаа.

Эдгээр 2 сэжигтэн нь ууланд бүгж байсан бөгөөд сүүлийн 2 хоногт хоол хүнс олох зорилгоор Улаанбаатар хотод ирээд явж байхад нь олж баривчилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ