Таван аймагт түргэний тэрэг хүлээлгэн өгчээ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах талаар тусгасан.

Тус хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 322 дугаар тушаалын дагуу өнөөдөр таван машиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 338 сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн эдгээр машиныг Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий, Булган, Төв аймгуудад тус бүр хүлээлгэн өгөв.

Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэхэд зориулж 2014 оны улсын төсвөөс 800.0 сая төгрөгийг баталсан ажээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ