БНСУ-ын ЭСЯ Монголчуудаас сэрэмжлэхийг иргэддээ анхаарууллаа

Азийн спортын 17-р наадмын үеэр манай улстай хамааралтай олон асуудлыг солонгосчууд үүсгээд байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа нийт иргэддээ хандан аюулгүй байдлын санамж, зөвлөгөөг өөрийн сайтаараа дамжуулан хүргэжээ. Уг зөвлөмжид “Монголын далбааг буруу тийш нь харуулж өлгөсөн, Монголын эмэгтэй тамирчдын хоолонд зүй бус зүйл хийсэн, буруу шүүсэн зэрэг асуудлаас үүдэн Монголд шуугиан ид өрнөж, иргэд нь ихэд бухимдаж байна. Иймд Монголд байгаа солонгос иргэд орой үдэш ресторан, бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудмаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа далдалж, нүдний шил зүүхийг анхааруулж байна” гэжээ. Үүнийг бүрэн эхээр нь толилуулъя.

Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ