Өнөөдөр болох үйл явдлууд

9 цагт Олон улсын ахмадын баярт зориулан “Хэнийг ч бүү орхигдуул, хүн бүрт зриулсан нийгмийг дэмжье” уриатай үйл ажиллагаа ЭМЯ-ны “Б” танхимд
9 цагт Гадаад худалдаанд хэрэглэгддэг үндсэн бичиг баримтуудыг олгодог төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох асуудал хариуцсан удирдах ба гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан сургалтыг Засгийг газрын хэрэг эрхлэх газар, Монгол улс дах ьГерманы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг –ийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграчлал хөтөлбөр нь Монгол улсын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газартай хамтран МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулна.
11 цагт Нийслэлийн засаг даргын санаачилгаар НЗДТГ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран, Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар 2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-аас НЗДТГ-ын “А” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11 цагт ЗХЖШ-ын байранд Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн Холбооноос хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хоёрдугаар шатны, эмнэлгийн дөрөвдүгээр шатны ээлжийн цэргийн баг бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.
11:30 цагт “Монголньюс” мэдээллийн төвд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.
15 цагт Олон улсын джазз хөгжмийн наймдугаар их наадмыг 10 сарын 1-нээс 10 сарын 6-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх зорилгоор “Их талын джазз” ТББ-аас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
15 цагт “Улаанбаатар” олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурал Соёл, Спорт, Аялал, Жуулчлалын Яамны хурлын зааланд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ