2014 онд багтан Оюутолгойг шийднэ

Тус төсөлд зээл олгох 15 банкуудаас хэд хэдэн банк хугацааг дахин сунгахад таатай байгаагаа илэрхийлсэн байна.

Тухайлбал, Европын Сэргээн босголт хөгжлийн банк зээл олгох хугацааг аль хэдийнээ энэ оны 12 дугаар сарын 31 болгон сунгажээ.

Гэвч Рио Тинтогийн талаас уг төслийг хугацаа шахуулан эхлүүлэх сонирхолгүй байгаа бололтой. Зээлдүүлэгчид 2014 оны эцэс гэхэд хоёр тал нэгдсэн тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

Тиймээс, энэхүү төслийн санхүүжилт энэ оны эцсээр шийдэгдэх боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ