Хоёрдугаар төрөхөөс 600 сая нэхжээ

Нийслэлийн хоёрдугаар эмнэлгийн дулааны шугамын ажлын төсвийг нь баталсан бөгөөд гүйцэтгэх компани нь бэлэн байгаа юм байна.
Ажлыг хийхийн тулд Улаанбаатар их дэлгүүрийн зүү хаалганы урд талбай, машины зогсоолыг дайруулан татах шаардлагатай юм байна.
Энэ талаар тус төрөх эмнэлгийн удирдлагын зүгээс Улаанбаатар их дэлгүүрт мэдэгдэхэд 600 сая төгрөг нэхэмжилжээ. Учир нь засварын ажил хийгдэхэд тус их дэлгүүрийн зүүн талын хаалгыг машины зогсоол хоёр хоногийн хугацаанд хааж, ажиллах юм байна.
Гэсэн ч тус дэлгүүрийн төв хаалга хэвийн ажиллаж болох юм байна. Энэхүү хоёр хоногийн ажлын хугацаан дэлгүүрийн орлогын хэмжээ буурна гэж үзэн тус мөнгийг нэхэмжилсэн байна.
Ийнхүү Улаанбаатар их дэлгүүрийн шуналаас болж тус төрөх эмнэлэг дулаанаа бүрэн хангаж чадахгүй, эхчүүдийг хүйт даасан жихүүн өрөөнд хүлээж авч байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ