Өнөөдөр Олон улсын ахмад настнуудын өдөр

1990 оны аравдугаар сарын 1-нд НҮБ-ыг Ерөнхий Ассамблей аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмад настнуудын өдөр (International Day of Older Persons) болгохоор тогтсон юм. Эхлээд энэ өдрийг Европт, дараа нь Америкт, 1990-ээд оны сүүлчээр дэлхий нийтэд тэмдэглэх болсон билээ. Энэ өдөртелевиз-радиогоор настай хүмүүсийн хүсэл сонирхолыг харгалзсан нэвтрүүлэг явуулдаг байна. Настай хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагууд энэ өдөр янз бүрийн фестиваль, нийгэм дэх тэдний эрх, гүйцэтгэж буй үүрэгт зориулсан бага хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг юм. Олон нийтийн байгууллага, сангууд буяны янз бүрийн арга хэмжээ явуулдаг.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг Олон улсын ахмад настнуудын өдрөөр хөгшрөлтийн асуудлаархи үйл ажиллагааны Мадридын төлөвлөгөөнд зааснаар, мөн Мянганы тунхаглалд томъёолсон хөгжлийн салбарын зорилго, түүнчилэн хөгжлийн талаархи дэлхийн илүү өргөн цараатай зорилгын дагуубүх насныханд чиглэгдсэн нийгэм байгуулахад анхаарлаа төвлөрүүлэхийг засгийн газрууд, хувийн сектор, иргэний нийгмийн байгууллагуудад уриалжээ. Улс орнууд хүмүүсийн урт наслах төдийгүй, тэдний амьдралыг илүү чанартай, сэтгэл хангалуун байхаар тийм ая тухтай амьдралыг нийтийн хүч чармайлтаар хангаж чадна, хангах ч ёстой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ