“Улс төрд шинэ манлайлагч” төслийн III шат эхэллээ

Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” төслийн III шат эхэллээ.
Эдгээр шилдэг 90 оролцогч хоёр сарын турш Удирдлагын академийн манлайллын хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ ТВ нэвтрүүлэгтээ оролцох, төслийн удирдамжийн дагуу өрсөлдөх, нийгмийн төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамрагдах юм байна.
Ингээд хоёр сарын дараа шилдэг 30 оролцогч үлдэж АНУ-д манлайллын хөтөлбөрт суралцахаар явах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ