Өвлийн гангараагаа бэлдсэн үү?

Энэ жилийн хувьд эрт хүйтэрч, анхны цас нийслэлд намрын дунд сард орсон билээ. Тиймээс хүйтний улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд бүсгүйчүүд та нар загварлаг, дэгжин, загварлаг хувцасаар бүдийсэн, “унтаа” өвлийг солиход бэлэн үү.

Монгол орны өвлөөр алдарт Vogue сэтгүүлийнхэн чимж, өвлийн трэнд хувцасны зураг авалтаа Монгол ахуй, Монгол гэрт хийсэн. Тиймээс,бүсгүйд та бүхэн ч бас өвлийн улирлаараа гоёх цаг ирлээ.
Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд интернет худалдааг түлхүү ашигладаг болсон.
Өдөржин дэлгүүр хэсч, өөрт таалагдсан таарах хувцас олж чадахгүй бол хий дэмий цаг үрсэн ажил болно.
Түүний оронд гэртээ эсвэл ажил дээрээ сууж байгаад өөрт таалагдсан, загварлаг, дэгжин хувцаснуудаа интернет дэлгүүрээс захиалан, үнэгүй хүргүүлэх нь цаг мөнгө хэмнэнэ.
Энэ ч үүднээс хүйтний эрч чангарахаас өмнө өвлийнхөө гоёог авч амжаагүй байгаа бүсгүйчүүддээ энэ жилийн өвлийн хувцасны үнэ ханш болон трэнд загваруудыг санал болгож байна.
Өвдөг хүрсэн куртка 388.000
Богино куртка 268000
Урт түрийтэй бүдүүн нарийн өндөр өсгийтэй арьсан гутал 320,000,
Богино түрийтэй намхан өсгийтэй гутал дунджаар 150-200,000 үнэ ханштай байна.
Хагас түрийтэй цахилгаантай, кавчукан ултай монгол ширэн гутал 180,000-250,000.
Урт сулавтар түрийтэй намхан өсгийтэй, ширэн ултай монгол арьсан гутал 280,000.







Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ