Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид шилжүүллээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэлийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу шилжүүллээ.
Түүнийг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих ангиар дамжуулан эмэгтэйчүүдийн хорих ангид хуяглан хүргэсэн байна.
Г.Сарангэрэлд оноосон 1.6 жилийн хорих ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр баталсан. Хэдийгээр Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанд хандсан ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан тул ийнхүү эмэгтэйчүүдийн хорих ангид шилжүүллээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ