Б.Бүлтэн нарын таван эмчид холбогдох хэргийг шүүх хурал болно

“Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно.

Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан зүйлчлэлийг үндэслэн БЗД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байжээ. Ийнхүү өнөөдөр тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хурал болох аж.

Эрүүгийн хуулийн 106.2-т “Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ