Видео тоглоомноос болж нэг сартай охиныхоо аминд хүрчээ

Техник технологи, мэдээллийн эрин зуун гэгдэх болсон өнө үед хүмүүсийг зугаацуулах, баясгах, алжаал тайлах, амраах зорилготой маш олон технологи, тоглоомууд, апликэйшнууд гарч ирсэн. Хэдийгээр хүмүүсийн алжаал, чөлөөт цагт зориулан гарч байгаа ч хэрэглээ хэтэрвэл гарах хор уршиг нь тун аймар ажээ. Шунал ихэдвэл шулам болно гэдэгчлэн нэг зүйл хэт донтсон үед өөрийгөө хянах чадвараа алдаж, ямар нэгэн согог илэрдэг байна.

Компьютер тоглоомнуудын ихэнх нь дайн байлдаан,хүн алах, устгах ажиллагаатай гэх мэт тоглоомууд байдаг байна. Хүүхэд гэдэг бол юмыг машхурдан харж, дуурайж эхэлдэг зөнтэй. Тийм дуурайдаг, дагадаг насан дээрээ иймэрхүү тоглоомнуудад донтвол эргээд тоглоомныхоо дүрээр өөрсдийгөө төсөөлүүлдэг, дуурайдаг болдог байна.Манай улсад хүүхэд залуусын дунд ч энэхүү видео болон компьютер тоглоомноос болж нэгнийхээ амь насанд хүрсэн, өөрийн эрүүл мэндээ алдсан тохиолдлууд гарч байна. Марк гэгч 27 настай залуу Assassin’s creed 3 тоглоомыг тоглож байхад нь түүний нэг сартай охин нь уйлжээ. Охин чимээгүй бололгүй уйлсаар тоглоомонд саад болсонд охиноо үүрд чимээгүй болгожээ. Энэ мэт аймшигт хэргүүд гарч байгаа учир эцэг эхчүүд сургамж болон,хүүхдийнхээ юу тоглож, юунд ихэнх цагаа зориулж байна вэ гэдгийг судалж, тэдэнтэй байнгын ярилцаж байх хэрэгтэй байгаа юм.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ