Яармагийн төмөр гүүр түр хугацаанд ашиглагдана

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус гүүртэй зэрэгцээ 243 метр төмөр гүүрийг угсарч дуусган ашиглалтад оруулаад байгаа.

Гэтэл энэ гүүрэн дээгүүр хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсныг өнгөрсөн сарын 13-15-ны хоорондзасжээ.

Угтаа үүгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тн аж.

Яармагийн энэхүү шинэ гүүрийг ердөө гурван жил хүртэлх хугацаанд түр ашиглах юм байна. Учир нь энд шинээр төмөр бетон хос гүүрийн байгууламжийг барихаар төлөвлөжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ