Та гэртээ, оффистоо даарч байна уу?

Өвлийн жихүүн, хүйтэн өдрүүд хаяанд иржээ. Нийслэлд цахилгаан, дулааны хангалт хүрэлцээгүйн улмаас жил бүр засвар үйлчилгээний ажлыг хийдэг. Хэдийгээр өвлийн сар гараагүй байгаа ч цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн намрын дунд сард өвлийн жиндүүлсэн өдрүүд хэдийнэ иржээ.

Тиймээс, зуны сарууддаа дулааныхаа засваруудыг дуусгаж, намрын эхэн сараас эхлэн өвөлжилтийн бэлтгэлээ хангах хэрэгтэй байгаа юм. Орон сууцны айл хорооллын дулааныг есдүгээр сарын 15-наас түгээж эхэлсэн. Гэтэл нийслэлийн бүх орон сууцыг хангаж чадахгүй байгаа юм.

Төвийн шугамд холбогдож чадаагүй айлууд мөн л гэртээ гадуур хувцаснаасаа салахгүй, бээвийж сууна. Халаалт дулаан нь өгөгдөөгүй албан газрын ажилчид өдөржин халуун кофе, буцалсан усаар өрөөнийхөө халаалтыг орлуулж байна. Дулааны засварын ажил дуусаагүйн улмаас албан байгууллагуудын дулааныг 10 сарын нэгнээс өгөхөөр болсон. Гэвч өнөөдрийн байдлаар ирсэнгүй гар бээрэн, гадуур хувцастайгаа ажиллаж сууна. Халуун кофе байна уу?

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ