Мэдээлэл, харилцаа, холбооны нээлттэй өдөрлөг болно

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөгийг 2014 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах явдал юм.

Энэ үеэр тус салбарынхан иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал, мөнгөн дугаар, хүрэл дугаар, WIFI route зэрэг олон төрлийн бэлгийг үзэгчиддээ задлах аж.

Түүнчлэн Монголын цахилгаан холбоо компани гэхэд суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100% хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж байгууллагууд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ