Зочид буудлуудад шалгалт хийж, зөрчилтэй буудлуудыг хаалаа

"Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжаар эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд тус дүүрэгт байрлах дэн буудал, зочид буудлууд, интернет, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэдХудалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс,Дэд бүтэцтохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,Цагдаагийн I, II хэлтэс хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар нийт 20 байгууллагуудыг шалгаад байгаа бөгөөд зочид буудлуудад хэд хэдэн нийтлэг зөрчлүүд ажиглагдаж байна. Үүнд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон , архи, тамхи зарсан зэрэг дутагдлууд илэрсэн байна.

Шалгалтаар дутагдал илэрсэн газруудыг 250-540 мянга хүртэлтөгрөгөөр торгож, “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн “Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ