Барилгын компаниуд цаасан дээр л зөрчлөө арилгадаг


Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар мэдэгдэл хүргүүлжээ.
Тус мэдэгдэлдээ барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр зөрчил дутагдлаа арилгах талаар бичсэн бөгөөд компаниуд алдаагаа зассан тухай хариу илгээжээ.
“Албан мэдэгдэл-хяналт, шалгалт" нэртэй шалгалтыг газар дээр очиж хийхэд зөрчил дутагдлаа арилгаагүй бөгөөд хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр байхгүй, байгаа дэвтэр дээрээ хөтлөлт хийгдээгүй, зориулалтын малгай өмсөөгүй, хамгаалалтын тор татаагүй, мэргэжлийн инженер хүрэлцээгүй, удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг барилгын ажил явуулахад зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй байсан байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ