Асгатын мөнгөний ордыг хамтарсан компани эзэмшинэ

“Эрдэнэс Монгол” компани ОХУ-ын “Ростехнологи”-ийн удирдлагуудтай Асгатын мөнгөний ордыг ашиглах, аж ахуйн нэгж байгуулах, санамж бичгийг байгуулахаар тохиролцжээ.

Асгатын мөнгөний ордын лицензийг Монгол, ОХУ-ын хамтарсан “Монголросцветмет” компани эзэмшдэг.

Уг харьяаллааас гаргаж, тусдаа компани байгуулах нь үр дүнтэй ашиглахад дөхөм гэж үзэн, уг компанийг байгуулсны дараагаар орлны нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ