Б.Бүлтэн эмчид холбогдох хэргийг шүүх хурал хойшлогдов

Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчийг шүүх анхан шатны хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй тул хурал ийнхүү энэ сарын 08-ны өдөр хүртэл хойшлогдсон байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан зүйлчлэлийг үндэслэн БЗД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ