Прокурорын газраас аудиторыг шалгахаас татгалзав

Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд төрийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэргээр Л.Гансүх нарын гурван хүнийг АТГ-аас шалгаж байгаа.

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мөрдөн шалгах явц хууль бус явагдаж байна гэж үзээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 40 гаруй өргөдөл, гомдол гаргасан юм.

Түүний дотор Үндэсний аудитын газрын мэргэжилтэн М.Ичинхорлоог шалгуулах гомдлын дагуу тус цагдаагийн хэлтсээс аудиторт эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлжээ. Харин үүнд прокурор татгалзах саналтай байгаа гэнэ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ