Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигч "А"-ын мөрийн хөтөлбөр

/жич: санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А, Б тэмдэгтээр тэмдэглэв/

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад нэр дэвшигч “А” би Улаанбаатар хотын цагдаагийн даргаар ажиллахад Монгол Улсын Үндсэнхууль, Төрийналбанытухай хууль Хөдөлмөрийн тухай,Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиудын заалт зөрчигдөөгүй гэж үзэн нэрээ дэвшүүлж ажилдаа доорхи зарчмуудыг баримтлан ажиллана.

Зарчим 1. Өргөсөн тангарагтаа үнэнч байж,төрийн өмнө хүлээсэнүүргээүнэнч шудрага,төрийн албаныёс зүйн хэв хэмжээнд бүрэн нийцүүлэнажиллана.
Зарчим2. Өөрийн ажлын дадлага туршлага,авьяас,мэдлэг чадвараа дайчлан ажиллажмэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн,үндсэн зорилго зорилтоо биелүүлэхэд чиглүүлнэ.

Зарчим3.Төрийн байгууллагад нүүрлэсэн хар тахал танил тал харах,нутгархах, жалга довны үзэл гаргах,улс төржих,авилга хээл хахуульд автах зэрэг үзэгдэлтэй тэмцэж аливаа асуудалд шударгаар хандан хуулийн хүрээнд шийдвэр гарганажиллана.
Зарчим4. Асуудлийг шийдвэрлэхэд иргэдийнҮндсэн хууль ба бусадхуулиудааролгогдсон эрхүүргийн хүрээндхүндэтгэн үзэж хүмүүнлэг ардчилсан үйл ажиллагаа явуулна.
Зарчим5.Цагдаагийн байгууллага ,цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг төрийн нэрийнөмнөөс иргэд ,ард түмэндшудрага, шуурхайхандуулан ил тод ,ялгаварлан гадуурхахгүйүйлчлүүлэн ажиллуулж эдхөрөнгө , мөнгө төгрөг, эрх мэдлээр далайлгасан үйлдлүүдийг таслан зогсоож ил тод зарлана.
Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд үндсэн 3 зорилтыг тавьж ажиллана
Зорилт: 1. Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж,засгийн газрын мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийгхэрэгжүүлэн цагдаагийн байгууллагад хуулиар олгосонэрх хэмжээ ,үүргийнхүрээндУлаанбаатар хотын цагдаагийннэгж байгууллага,албан тушаалтан бүрийн үйл ажиллагаагчиглүүлжажиллах
Зорилт:2. Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах,мөн шинээр батлагдан гарсан хууль , эрх зүйнбаримтбичгийг ажилдаа мөрдөнажиллажалба,ажилтанбүрийг хуульчажиллагаатай болгох
Зорилт:3. Иргэд цагдаагийнбайгууллагынхолбоог ойртууланбэхжүүлэх,иргэдээс цагдаагийн алба хаагчидад итгэх итгэлийг бий болгож,цагдаагийн алба хаагч бүр иргэдийн өмнөхүлээсэнүүргээшудрага,шуурхай,хууль зүйн хүрээнд шийддэг болгох

1-р зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд:
1.1 Хууль боловсруулах,хуулийн байгууллага,цагдаагийнбайгууллагадявагдажбайгаа шинэчлэлийг тухайлбалхуульэрх зүйнболонбүтэцзохион байгуулалтын шинэчлэлийгУлаанбаатар хотынЦагдаагийн байгууллагынхэмжээнд түргэн шуурхай ажил цалгардуулахгүйгээр ерөнхийболон нарийвчилсантөлөвлөгөөгаргансар улирлаарзохионбайгуулждуусгах
1.2Монгол улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захирагчийн мөрийнхөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгУлаанбаатар хотын цагдаагийн нэгжүүд болонажилтанбүр дээргаргуулжбиелэлтийг ньажил дүгнэх,урамшуулалолгоходнэг гол үзүүлэлтболгох
1.3Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх аргачлал боловсруулж улсын хэмжээний нэгдсэнтасралтгүйажиллагаатай сүлжээбайгуулж24 цагийн мэдээлэл хүлээн авч малын хулгайн гэмтхэргийн сэжиг бүхийобьект сэжигтэн этгээдүүдэдхуваарьтболон гэнэтийншалгалтуудыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх болон илэрүүлэх аргахэмжээнүүдийг зохионбайгуулжажиллах, гарал үүслийн баталгаагаатай малын махыг төвсуурин газрууд Улаанбаатар хотоднэвтрүүлэх, худалдах зөвшөөрлийнсистем бий болгох
1.4 Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгож сар тутам хийсэн ажлын талаар телевиз болонолон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлагнаж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, хэлбэрийн бус үйл ажиллагааны шинэчлэл бүхий цагдаагийн байгууллага болж өөрчлөгдөх
1.5 Дотоодын хяналт шалгалтын үйлажиллагааг боловсронгуй , үр дүнтэй болгож алба хаагч албан тушаалтнуудыг авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хууль зөрчихгүй, хүнд суртал гаргахгүй, ялгамжгүй, шударга үнэнч ажиллахад чиглүүлэн хууль зөрчсөн тохиолдолд иргэд олон нийтэд ил тодоор мэдээлж ажиллана
1.6 Орон байрны хулгай болон бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөршийн хамгаалалт “-ыг тогтвортой зохион байгуулж, тодорхой төрлийн гэмт хэрэг тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл ахуйн хүрээнд гардаг гэмт хэргүүд, хүн худалдаалах болон мансууруулах бодис хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх талаар ажлын хэсэг томилон аргачлал боловсруулж төр захиргаа, төрийн бус олон нийтийн байгууллага, мэдээллийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэ харга хэмжээнүүдийг зохион байгуулна.

1.7 “Архигүй монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулахад төр, олон нийтийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, архины үйлдвэрлэл худалдаанд тавих хяналтыг хуулийн хүрээнд явуулан олон нийтэд өдөр тутам ил тод болгоно
1.8 Нэгдмэл төвлөрсөн шууд удирдлаганд ажиллан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ажилтныг аливаа улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдээс ангид байлган хуулийн хүрээнд ажиллуулж, байгууллага нэгж хариуцсан удирдах ажилтан бүрээс хамт олныг биеэр үлгэрлэн өндөр ёс суртахуунтай байх алба хаагч, ажилтнуудын ажил дүгнэх, шагнаж урамшуулах, албан тушаал дэвшүүлэх ,зэрэгт ялгаваргүй хандаж ,асуудлыг чин шудрага шийдвэрлүүлж ажлыг нь бодитой дүгнэж, удирдах албан тушаалд тодорхой шалгуур хангасан, чин шудрага, ёс зүйтэй, чадвартай алба хаагчдыг томилон ажиллуулна
1.9 Алба хаагчдын ажлын байрны тодорхойлолтонд хуульч ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлыг мөрдөж ажиллах заалт болгон оруулж ажил дүгнэх, шагнаж урамшуулах, албан тушаал дэвшүүлэхэд харгалзах үзүүлэлт болгоно.
1.10 Улаанбаатар хотын гэмт хэрэг хэв журмын нөхцөл байдалд дүгнэлт хийж гэмт хэрэгтэй тэмцэх , урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалахад Улаанбаатар хотод нэвтрүүлвэл ашиг үр дүнгээ удаан хугацаанд өгөх арга туршлага, техник технологийн дэвшлийг судлан хэрэгжүүлж, шаардлагатай автомашин, тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлүүлж тэдгээрийн ашиглалтын үр дүнд хяналт тавин ажиллана


2-р зорилтыг биелүүлэхажлын хүрээнд
2.1 2014 оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэ утга агуулга бүхий зүйл заалтуудын нийгэм эрх зүйн ач холбогдлыг цагдаагийн бие бүрэлдэхүүн болон иргэдэд сурталчлах
2.2 Цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газарт хэрэгжүүлэн ажиллаж гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналтын үүргийг хэрэгжүүлэн ажиллана. Сүүлийн 20 жилийн хугацаанд гарч байгаа гэмт хэрэг, нийтийн хэв журмын нөхцөл байдалд иж бүрэн дүгнэлт хийж хүн амын төвлөрөл, суурьшил, гэмт үйлдлийн тархалт, чиг хандлага зэргийг харгалзан үзэж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
2.3 Цагдаагийн алба хаагчийн “Цагдаагийн албаны тухай “хуулиар олгогдсон эрх үүрэг“ Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай “ хуулийн заалтуудын эрхзүйн үндэс нийгмийн ач холбогдлыг алба хаагчид, засаг дарга, иргэдийн хуралд тайлбарлан ойлгуулж нэгдсэн ойлголттой мөрдөн хэрэгжүүлэх
2.4 Нутаг дэвсгэрийн Иргэдийн хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл”-тэй харилцан ажиллаж хуулиар тогтоосон эрх хэмжээ, хориглолтын хүрээнд үйл ажиллагаагаа тайлагнан дэмжлэг авч “Олон нийтийн цагдаа” ажиллуулж тэдний дэмжлэг туслалцааг өргөн авч ажиллана. Иргэний зөвлөлөөс эрх хэмжээний хүрээнд гаргасан санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон нөхцөл байдлаа улирал тутам шат шатандаа танилцуулан шийдвэрлэж ажиллах
2.5 Цагдаагийн ажилтны дахин сургалтанд шинэчилсэн өөрчлөлт хийх цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх явцад алдаа зөрчилд орж байгаа нөхцлүүдийг судлан шалтгаанийг арилгах арга хэмжээ авч сургалтыг чиглүүлэх, алдаанаасаа суралцах, шинэ залуу ажилтнуудын практик сургалтыг явуулах
2.6 Гэмт хэрэг, эрх зүйн зөрчилийг илэрүүлэх, таслан зогсоох, гэм бурууг нотлох, цагаатгах үйл явцад хэрэглэгдэж байгаа хуулиуд тухайлбал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль Захиргааны хариуцлагын тухай хууль зэргийг хэрэглэхдээ хууль зөрчихгүй байх, зарим заалтуудийг нэг бүрхэрэглэх үүднээс хуулийн тайлбар гаргуулах , хуулийн байгууллагын хэмжээнд нэгдсэн ойлголттой болох
2. 7Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ хуульч ажиллагааг хэрхэн баримтлан ажиллаж байгаад дүгнэлт хийх хууль эрх зүйн ямар зүйлийн ямар заалт зөрчигдөж байгаа шалтгаанийг тогтоох цагдаагийн алба хаагчдийн ажил дүгнэх нэг голүзүүлэлт нь хуульч ажиллагаа байх
2.8 Алба хаагчийг албан тушаал дэвшүүлэхэд баримтлах шалгуур үзүүлэлтийг боловсруулж баримтлах\ ажилласан жил, ажлын амжилт, ур чадвар, сахилга ёс зүй, харилцааны соёл, удирдах ур чадвар боловсролын байдал г.м\ танил тал, жалга довны үзэл шудрага бусаар эрх мэдэл эзэмших цагдаагийн үйл ажиллагаанд гадны хууль бус нөлөөлөл нэвтрүүлэхгүй байх
2.9 Цагдаагийн алба хаагчийн ажлын ачааллийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч ажил дүгнэх шагнал урамшуулал олгоход ажлын ачааллийг улсын хэмжээний дундаж үзүүлэлттэй харьцуулан шийдвэрлэж байх

3-р зорилтыгбиелүүлэхажлын хүрээнд

3.1 Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагч бүр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ шудрага, шуурхай , хүнд суртал, ялгаварлах үзэлгүйгээр биелүүлж, асуудлийг том, жижиг гэлгүй авч үзэн шийдвэрлэх, иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг хуулийн хүрээнд хугацаанд хариуг бичгээр өгөх
3.2 Нутаг дэвсгэр хариуцсан нэгжүүд вэб сайт ажиллуулж сар тутам хийж байгаа ажлын талаар тайлан тавьж иргэдийн санал хүсэлт авч ажиллуулах, иргэдийн санал хүсэлтийг авах тодорхой ажилтан , утас ажиллуулах
3.3 Гудамж талбай, олон нийтийн газар, тодорхой цэгт нийтийн хэв журам хамгаалж байгаа алба хаагчид болон нийт алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа газраа иргэдийн итгэлтэй зөвлөгч болж ажилах
3.4 Цагдаагийн байгууллагын болон алба хаагчдын нэр хүндэд гол нөлөөлж байгаа харилцааны соёлын асуудлийг онцгойлон авч үзэж алба хаагч нарт харилцааны ур чадварийг эзэмшүүлэх, иргэдэд хүнлэг энэрэнгүй, хүндэтгэлтэй хандах, иргэдийн дунд биеэ зөв боловсон авч явах чадварийг суулгахад албаны сургалтын цаг сэдвийг зарцуулах
3.5 Сум хороо хариуцсанцагдаагийн алба хаагч улирал тутам айл өрх бүрт бичгээр тайлан гаргаж санал хүсэлт авч ажилах
3.6 Олон нийтийн цагдаагийн ажилтнуудтай нягт харилцаатай ажиллах, тэднээр дамжуулан иргэдийн итгэл хүлээх иргэдэдхийж гүйцэтгэж байгаа ажлаа бүрэн ойлгуулах
3. 7 Алба хаагч бүр өөрийн гүйцэтгэж байгаа үүрэг албан тушаалтай холбоотой хуулиуд, эрх зүйн баримт бичгийг нэг бүрчлэн судлаж ажилдаа бүрэн хэрэгжүүлж ажиллаж сурах, хуульч ажиллагаатай алба хаагчийг алдаршуулж урамшуулах, туршлагийг нь дэлгэрүүлэх
3.8 Цагдаагийн алба хаагчийн хуульч ажиллагаа, ёсзүйн дүрмийг үндэслэн алба хаагч тус бүртэй гэрээ байгуулж удаа дараа зөрчсөн тохиолдолд албанаас халах хүртэлхи шат дараалсан арга хэмжээ авч ажиллах , нийтэд ил тод мэдээлэх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ