Чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-н намрын чуулган нээлтээ хийгээд нэг хонож байгаа билээ. Өнөөдөр чуулганы эхний хэлэлцэх асуудал бол Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн тухай юм.

Энэ асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд чуулганыг хаалттай горимд хуралдаж байна. УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч БНХАУ-тай хийх хэлэлцээр дуусаагүй байсан тул хойшлуулж намрын чуулган руу шилжүүлсэн юм.

Энэ асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлага байна гэсэн асуудлыг тухайн үед Зам тээврийн сайд хаврын чуулганаар тавьж байсан. Энэ саналын дагуу чуулган хаалттай хуралдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ