Япончууд байгалийн гамшигт дасан зохицсон ард түмэн

Японд Онтакэгалт уулын дэлбэрэлтийн улмаас 48 хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байна. Энэ тухай тус бүс нутгийн харьяаллын дагуу Нагано мужийн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Дайнаас хойших Японы түүхэнд хамгийн олон хүн амиа алдсан нь Онтакэ галт уулын дэлбэрэлт болов. Үүний өмнө Кссю арлын Ундзэн галт уул 1991 онд дэлбэрэхэд 43 хүн амь үрэгдэн сураггүй болсон гэж бүртгэгдсэн байжээ.
Мэргэжилтнүүдийн хувьд гэнэтийнхэрэг болсон Онтакэ галт уулын дэлбэрэлт есдүгээр сарын 27-ны өдөр эхлэн халуун үнс, хорт хий цацсан байна. Үүний улмаас уулын энгэрт байсан хэдэн зуун уулчид, жуулчид гэнэтийн аюулд орсон юм.
Хүмүүсийн ихэнх нь уулнаас бууж амжсан байна. Амьд үлдэгсдээс дал орчим хүн халуун үнс, хорт хийгээр амьсгалан гамшигт нэрвэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ