Өргөн хэрэглээний 61 бүтээгдэхүүнд стандартчилал тогтооно

Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурлаар өнөөдөр бэлэн гоймонгийн стандартыг тогтоох юм байна.

Урьд нь энэ тал дээр ямар нэгэн стандарт, горим байгаагүй бөгөөд бэлэн гоймонгоос гадна өргөн хэрэглээний 61 төрлийн бүтээгдэхүүнийг стандартчилна.

Үүнд:“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”, хатуу буудайн хүүхдийн будаа, хатуу буудайн гурилын шаардлага, үнэртэн гоо заслын бүтээгдэхүүн, хагас ноосон ээрмэл, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнд тогтсон стандарт бий болгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ