Ч.Куланда: Бидний зүрх сэтгэлд үүрд оршино

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд асан, Японд улсад консулаар суугаа Ч.Куланда фэйсбүүк хуудастаа Монголын түүхэнд үлдсэн хар өдөртэй холбогдуулан нэгэн пост оруулжээ. Тэрээр олон жилийн өмнө нөхөрлөж явсан үйл хэрэг нэгт андаа дурссан байна.
"90-н оны өөрчлөлтийн тэргүүнд явж байсан С.Зориг биднийг орхин одсоноос хойш 16 жил /10 сарын 2-ны өдөр/ болох нь. Түүний гартаа янжуур зууж, инээмсэглэх гэгээн дүр л үлджээ. Улс төрийн ертөнцөд өдгөө байсан бол... гэж харуусах хүмүүс цөөнгүй бий.
С.Зоригийн амийг хөнөөсөн этгээд одоо хүтэл илэрсэнгүй, сураггүй байна. С.Зоригтой ойр дотно байсан хүмүүст талийгаачийн талаар өөр өөрийн дурсамж, өөр өөрийн бодолууд үлдсэн байж таараа. Тэр хувь хүний хувьд бодгаль хүн байсан. С.Зориг нь 4 сарын 20-ны өдөр хорвоод хүмүүн болж төржээ. Нас барсны дараа жилийн төрсөн өдрөөр нь Төв шуудангийн өмнөх талбайд хөшөө босгосон байдаг.
Хөшөөний нээлтэд миний бие үг хэлж байлаа. Тэрнээс хойш хэдэн жил дараалан найз нөхөд нь цугларч, төрсөн өдрийг нь нөхөн тэмдэглэж байв. Энэ ч сүүлдээ саарсан даа. Өдгөө С.Зоригтой холбоотой асуудлыг ИЗН хамаардаг болоод ч байх шиг.
За энэ ч яахав. Анды минь тэнгэрт хальсан өдөр маргааш тохионо. Хамтдаа явсан үеийг дурсаж, өөрт буй цөөхөн зургийг дэлгэж байна. Тэр үед ямар, зориуд зураг хөрөг татуулдаг ч байсан биш. Надад байгаа цөөн патиар энэ. С.Зоригийн гэгээн дүр бидний сэтгэлд мөнхөд орших болно."



СЭТГЭГДЭЛ БИЧИХ