Цусны болон булчирхайн хорт хавдартай хүүд тусалцгаая

Хувьсал продакшны хамт олон Солонгос улсад цасны болон булчирхайн хорт хавдраар 6 дахь сардаа эмчлэгдэж байгаа М.Тэмүүлэн хүүгийн эмчилгээнд зориулж "Сэтгэлийн хүч" хандивын тоглолт хийх гэж байна. 150 сая төгрөгийн эмчилгээг хийлгэснээр М.Тэмүүлэн хүү бүрэн эдгэрэх боломжтой гэдгийг эмч нар баталж байгаа юм.
Хүүд зориулсан хандивын тоглолт энэ сарын зургаанд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Хувьсал продакшны шинэ уран бүтээл “Зүрхээр наадагч” киноны “Гэдий, төмбий, хотой, оцой” дуунаас олсон орлогоо хандив болгох юм байна. Мөн 150996 тусгай дугаар ажиллуулж эхэлсэн ба мэссэж илгээснээр хандив болж хүүд очих юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэг.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ