С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Том тогтолцооны өөрчлөлтийг толгойдоо шингээж, хүчирхийллийн бус аргаар ардчилсан хувьсгалын төлөө тууштай зогсож чадсан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт эхэллээ.

Уг ёслолд манай төрийн гурван өндөрлөг оролцож хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн С.Зориг агсны анд нөхөд, ахан дүүсээс эхлээд түүний үйл хэргийг дэмжигч ард түмэн ирж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийллээ.

Ардчилсан хувьсгалын цогтой тэмцэгчийн дүү, УИХ гишүүн С.Оюун “Энэ өдрийг хүчирхийллийн эсрэг өдөр болгох тухай хуулийн төсөл өргөн барьж байсан ч дэмжигдээгүй. Гэсэн ч хүмүүс энэ өдрийг хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байгаа. Аливаа улс төрд өөр өөр байр суурьтай байж болно. Гол нь бие биенээ дайсан гэж үзэж болохгүй юм.” гэлээ.

Мөн хэвлэл мэдээллийхэнд хандан хэлэхдээ тэрээр “та бүхэн ахад минь холбогдолтой хэргийн талаар надаас асуухаас илүү цагдаа болон тагнуулын дарга нар, ерөнхий прокуророос асууж тодруулах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ