Талийгаач Б.Алтанхуягийн машин Төв аймгаас олджээ

Налайх дүүргийн ашиглахаа больсон15 метрийн гүний уурхайгаас хоёр хоногийн өмнө цогцос нь олдсон АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн унаж явсан машин олджээ. Ашиглаад орхисон амыг сэргээж нүүрс олборлодог дөрвөн залуу түүний цогцосыг олсон байна.

Түүний “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуун мод хотоос олсон байна.

Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэднийг хайх ажиллагаа улс даяар явагдаж байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ