Буурал түүхт ордон дахин сэргэлээ

Ажилчны клуб нэрээр нээгдэж, Ажилчны соёлын ордон болон өргөжиж, өдгөө Хан-Уул дүүргийн Соёлын ордон нэртэйгээр амжилттай ажиллаж байсан буурал түүхт ордон дахин үүдээ нээлээ.

Соёл спорт аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны "Бага танхим"-ыг бүрэн засварлаж, мөн сантехникийн шинэчлэл хийхэд 270 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

Тус ордны "Бага танхим"- ын нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай тэргүүтэй томоохон төлөөлөгчид болон Соёлын ордны захирал Б.Минжүүр, дүүргийн иргэд оролцжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ